БОДИТ ЦАГИЙН ХЯНАЛТ · AI calibration
Сэжигтэй гүйлгээг бодит цагт илрүүлж, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ухаалаг шийдэл
Санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, байгууллагын нэр хүнд болон хэрэглэгчдээ давхар хамгаалаарай
Технологийн дэвшлийг ашиглан бид илүү ухаалаг хамгаалалтын шийдлүүдийг тасралтгүй хөгжүүлж байна
Хиймэл оюун ухаанд суурилсан AI calibration модуль тун удахгүй...
БОЛОМЖ
Бодит цагийн хяналт
Гүйлгээг урьдчилан тодорхойлсон дүрмийн дагуу бодит цагт үнэлж, сэжигтэй төлөв илэрмэгц даруй анхааруулга үүсгэж мэдэгдэнэ
ISO 20022
Систем нь олон улсын төлбөрийн мессежний стандарт болох ISO 20022-ыг бүрэн дэмжиж, ямар ч санхүүгийн орчинд нийцэж, мэдээлэл солилцох боломжтой
Дүрмийн удирдлага
Гүйлгээг нийт 42 дүрэм, 31 дүрмийн багцын дагуу шалгах бөгөөд дүрмийн параметерийг өөрсдийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх, шинэ дүрмийн багц үүсгэх, тохируулах боломжтой
ХЯНАЛТ · ШАЛГАЛТ · ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хяналт, шалгалт, дүн шинжилгээ бүгд нэг дор
Хяналтыг үр дүнтэй хийх боломжийг олгож, шалгах үйл ажиллагааг хялбарчилна
DASHBOARD
Статистик мэдээллийг олон өнцгөөр
Сэжигтэй гүйлгээ болон дүрмийн үр дүнтэй холбоотой статистик мэдээллийг олон өнцгөөс харж, шинжилгээ хийх боломжтой
CASE MANAGEMENT
Шийдвэр гаргах хугацааг хэмнэнэ
Сэжигтэй гүйлгээнүүд дээр case үүсгэх боломжтой бөгөөд энэ нь compliance багт тухайн гүйлгээг нарийвчлан хянаж, шалган, хурдан шийдвэр гаргах боломжийг олгодог
ХАРИЛЦАГЧ 360
Харилцагчийн мэдээллийг нэг дэлгэцнээс
Харилцагчийн мэдээлэл, гүйлгээний түүх болон эрсдэлийн түвшинг нэг дэлгэцнээс бүрэн харах боломж
АРХИТЕКТУР
Гүйлгээгээ хамгаалах хялбар бөгөөд хүчирхэг хэрэгсэл
Системийг тохируулахад хялбар
Kubernetes болон Docker дээр суурилсан тул тухайн байгууллагын орчинд маш хурдан суулгаж, тохируулах боломжтой
Гүйлгээг өндөр гүйцэтгэлтэй боловсруулна
Системийг Linux Foundation-ын төслөөс хэрэгжүүлсэн Core engine дээр суурилан хөгжүүлсэн бөгөөд найдвартай байдал, уян хатан бүтэц нь их хэмжээний гүйлгээг өндөр гүйцэтгэлтэйгээр боловсруулах боломжийг олгоно
Та системийг туршаад, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагаагаа эхлүүлээрэй
Системийг тухайн байгууллагын орчинд маш хурдан суулгаж, турших боломжтой